Шинэ коронавирусийн халдварын урьдчилан сэргийлэлт, нөөцийн бүрдүүлэлт хийж 1.1 их наяд төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг хэмнэсэн тул одоо хэрэгжүүлж буй арга хэмжээг зөв оновчтой үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн судалгааны зөвлөмж гарчээ. Өнөөдөр болсон Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа “Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал тооцох судалгаа”-ны зарим үр дүн, зөвлөмжөөс танилцуулсан юм.
Халдварын тархалт 5 хувьд хүрэхэд гарах зардал 330, 10 хувьд 660 тэрбум төгрөг эмчилгээний зардалд гарах байсныг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байна. Гэрээр тусгаарлагдан эмчилгээ хийх зардал нэг хүнийх 1.9 сая төгрөг гэж үзвэл 51 тэрбум төгрөгийн эмчилгээ хийхээр тооцоо гарчээ. 5 хувьд 255, 10 хувьд 509 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоог хийжээ. Хүн амын нэг хувь халдвар авах үед 15,824 эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгцээтэй, хүний нөөц энэ үед 90 хувь. Хүн амын 5 хувь өвчлөх үед хүний нөөцийн чадамж 18 хувь буюу ачааллаа даах боломжгүй тооцооллын үр дүн гарчээ. Орны нөөцийн тухайд 1 хувьтай байхад хангалттай боловч, 5 хувь болох үед улсын хэмжээнд 65 хувь орон нутагт 45 хувь байхаар байгаа юм байна.
-
7 цаг 34 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин