Дэглэм журмаа мөрдөж үр дүнгээ баталгаажуулъя
Үйл явдал
/
2021-01-19
Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 125 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.
 
?“Ахмадын сувилал”-д сувилалын хяналтад байсан 7 иргэн хяналтаас гарч гэрийн ажиглалтад шилжлээ.
?Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрч, гэрийн ажиглалтад 20, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 197 иргэн байна.
❓Болзошгүй эрсдлээс “та” өөрийгөө хамгаалж байж таны эргэн тойрны хүмүүс давхар хамгаалагдана. Ковидтой цаг хугацаанд амьдарч байгаа гэдгээ иргэн нэг бүр ухамсарлан ойлгож, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг даган мөрдөж, хэрэгжүүлэхийг анхааруулъя.
✅Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 770 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч, 28 хоногийн хяналтын хугацааг гүйцээн ойрын хавьтлын 1485 иргэнийг хяналтаас гаргалаа.
✅“Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19746, бусад сумдад 27587, нийт 47333 иргэн хамрагдлаа.
✅Улаанбаатар хотоос болон бусад аймаг, сумдаас ирсэн 236 өрхийн 467 иргэн гэрийн ажиглалтад байна.
✅Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 167 тээврийн хэрэгслээр 377 иргэн, орох чиглэлд 161 тээврийн хэрэгсэлтэй 350 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.
✅Алтанбулаг хилийн боомтоор гарах чиглэлд УОК-ын зөвшөөрөлтэй Монгол Улсад зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж тээвэрлэн Улаанбаатар хотод буулгасан 4 тээврийн хэрэгслийг жолоочийн хамт шалган нэвтрүүллээ.
✅“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 745 вагоныг шалган нэвтрүүллээ.
✅Аймгийн хэмжээнд 57 цэг байршлын 22053 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 1 цэг байршлын 800 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.
❓Аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд ажилчид, үйлчүүлэгчдийн халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд онцгойлон анхаарч, орчин нөхцлийг бүрдүүлэн, QR кодыг үйлчүүлэгч нэг бүрээр заавал уншуулж нэвтрүүлэхийг анхааруулж байна.
БҮХ НИЙТЭЭРЭЭ:
➡Маскаа тогтмол, зөв зүүж хэвших
➡Гараа байнга ариутгах
➡Олон нийтийн газраар явах, эмнэлэг, худалдаа үйлчилгээний төвөөр үйчлүүлэхдээ хүн хоорондын зайгаа барих
➡Ариутгал халдваргүйжүүлэлтийг албан байгууллага, гэртээ тогтмолжуулах,
➡Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын хоног хугацаагаа бүрэн гүйцээж хаа хаанаа хариуцлагатай байхыг анхааруулъя.
 
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.