Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн КОВИДЫН 217 тохиолдол бүгд эдгэрчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-20

Сэлэнгэ аймагт 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 217 тохиолдол батлагдаад байсан. Өнөөдөр эдгээр бүх тохиолдлууд бүрэн эдгэрч, гэрийн ажиглалтад 20, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 197 иргэн байна. Сэлэнгэ аймгийн Онцгой комисс нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 770 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч, 28 хоногийн хугацааг гүйцээн хяналтаас гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж  байна. “Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд нийт 47333 иргэн хамрагджээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас ирсэн 236 өрхийн 467 иргэнийг гэрийн ажиглалтад аваад байгаа бол Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 167 тээврийн хэрэгслээр 377 иргэн, орох чиглэлд 161 тээврийн хэрэгсэлтэй 350 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүлжээ.  Улаанбаатар хотоос ирж байгаа иргэн нэг бүрийн утсанд байршил тогтоогч суулган хянаж ажлыг зохион байгуулан ажиллж байна. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлж байгаа иргэд QR код уншуулж үйлчлэх ажыг ч эхлүүлсэн байна. Сэлэнгэ аймаг хилийн 2 боомттой онцлогтой аймаг. Өнөөдөр Сүхбаатар боомтын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Алтанбулаг боомтоор УОК-ын зөвшөөрлөөр шаардлагатай тохиолдолд нэн  хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг оруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 18-ны байдлаар Алтанбулаг хилийн боомтоор гарах чиглэлд УОК-ын зөвшөөрөлтэй Монгол Улсад зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж тээвэрлэн Улаанбаатар хотод буулгасан 4 тээврийн хэрэгслийг жолоочийн хамт, “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 745 вагоныг шалган нэвтрүүлэх ажлыг Сэлэнгэ аймгийн хил, хяналтын байгууллагын албан хаагчид гүйцэтгэжээ.  Аймгийн хэмжээнд 57 цэг байршлын 22053 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 1 цэг байршлын 800 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.  Ариутгалын ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа ажээ. Хамтын хичээл зүтгэлээр аюулт вирусын эрсдлийг даван туулж яваа нийт Сэлэнгэчүүддээ талархая.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.