МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Өнөөдрийн Үндэсний зөвлөлийн хурлаар тус телевизийн хамт олны шаардлагыг хэлэлцжээ.
МҮОНРТ-ийн ажилтнууд Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хаалттай хийснийг эсэргүүцсэн байна. Улмаар дахин нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг шаардаж, эс бөгөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тул Үндэсний зөвлөл уг хүсэлтийг хүлээн авчээ.
Мөн "Глоб интернэйшнл", "Нээлттэй нийгэм хүрээлэн", "Зориг сан" гэх мэт иргэний 28 байгууллага МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Үүнд Н.Дэмбэрэлийн томилгоо МҮОНРТ-ийн хуулийг зөрчөөгүй ч хуультай нийцэхгүй байна гэж үзэн, дараагийн томилгоог нээлттэй явуулах, томилгооны үйл явцад ажиглагчаар оролцох саналаа хүргүүлсэн аж. Иймд өнгөрсөн сарын 21-нд томилогдсон Н.Дэмбэрэлийг чөлөөлжөө.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дахин сонгон шалгаруулалтын журмаа баталж, нийтэд зарлана.
-
7 цаг 51 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин