Я.Содбаатар: Хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлаг тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо
Үйл явдал
/
2021-01-20

Өчигдөр буюу 2020 оны 1 сарын 19-ны орой "Нийслэлийн өргөө амаржих газар"-т амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг, няраа хүүхдийн хамт өвлийн хүйтэн цагт нимгэн нойтон хувцастай, нялх хүүхдийг нь орны даавуугаар ороон гарч хүнлэг бус үйлдэл гаргасан нь Монголчуудын зүрхийг шархлуулсан үйл явдал болж өнгөрсөн. Уг үйл явдалд иргэн бүр бухимдалтай хандаж байгаад шадар сайд Я.Содбаатар хариу хэлэхдээ: Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж, ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.88.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.