Нялх биетэй эмэгтэйд хүнлэг бус харьцсан Т.Мөнхсайхан сайд, Л.Төмөрбаатар нар ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-20

Төрд хүний эрх гэдэг ойлголт бараг байхгүй нь 22 товчоонд Архангайн иргэн амь насаа алдсан харамсалтай үйл явдлаас тодорхой харагдсан. Нэг удаа бөөн асуудал дэгдээгээд хүн нас барсан нь хохь болоод л үлдсэн.

Тэгвэл бас нэг харамсалта үйл явдал болсон Нэгдүгээр амаржих газар буюу “Өргөө” амаржих газраас Коронавирусийн халдвартай  нярайг ээжийнх нь хамт ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ нимгэн хувцастай гаргасан нь Ийгл телевизийн зураглаачийн дуранд үлдсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлэв.

2020 оны 4-р сард Коронавирусийн халдвартай болон сэжигтэй  жирэмсэн эмэгтэйд тусламж үзүүлэх, амьсгалын аппарат хэрэглэх талаар видео хичлээлийг өнгөрсөн жил Эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын төсвөөс мөнгө төсөвлөн гаргасан ч өнөөдөр тусыг эс олов.

Энэ асуудал газар авч УОК, НОК-ийн анхааралд хүрч ХЭН НЭГЭНД ХАРИУЦЛАГА тооцох тухай асуудал яригдаж эхлэв. Тэгвэл Коронавирусийн халдвар хамгааллын үйл ажиллагааг голлон зохион байгуулж байгаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт хариуцлага тооцох ёстой.

УОК-ын дарга Я.Содбаатарын зүгээс болсон үйлдэлд гэмшиж буйгаа илэрхийлж улмаар нялх биетэй эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүссэн бөгөөд холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэд ажлын хариуцлага алдаж, уялдаа холбоогүй, асуудлыг хэнэггүй орхисон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хариуцлага тооцох нь зүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.