УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарын санаачилсан банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүн “Бид өнгөрсөн 26 жилд 36 банк байгуулсан 22 дампуурч, татан буугдсан. 1996-2000 оны хооронд татан буугдсан банкуудад 480 орчим тэрбум төгрөгийн авлага төрд үүссэн. Хагас их наяд төгрөгийн өр үүссэн. Банкууд бизнестэйгээ өрсөлдөөд эхэллээ. Банкуудын эздийн хариуцлаггүй үйлдлийг таслан зогсоох ёстой. Одоо манайд байгаа банкны нийт актив нь 27 их наяд төгрөгийн активтай. Нийт иргэд 12,9 их наяд төгрөгийн зээлтэй байхад банкууд 243 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Шимтгэл, хураамж авахдаа дандаа нөхцөл тулгадаг. Зөвхөн шимтгэл хураамжаас 30 орчим тэрбумыг цуглуулсан байна” хэмээн чуулганы хуралдаанд үг хэллээ.
-
7 цаг 56 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин