УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтох тухай хэлэлцэж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал авах өдрийг 2021 оны 6-р сарын 9-ний өдрөөр тогтохыг дэмжсэн юм.Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдөр сонгуулийн товыг хэлэлцэж суух нь ёс зүйд нийцэхгүй гэв.“Их хурлын хяналтын түр хороогоо ажиллуулаач. Өнөөдөр сонгууль ярих нь ёс суртахууны хувьд хүнд байна. Гадаа хүйтэнд талбайд олон хүн жагсаж байгаа энэ нөхцөлд сонгууль ярих боломжгүй. УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг болон гишүүд амаржсан эхийг хүйтэнд эмнэлэг шилжүүлэхэд гаргасан алдааг засах талд сулхан дугарч байгаа нь буруу. УИХ энэ асуудалд хяналт, шалгалтын үүргээ гүйцэтгэж дорвитой анхаарах ёстой” гэв.
-
6 цаг 29 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин