Иргэдийн ШААРДЛАГЫН ДАГУУ дараах хүмүүст ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-21

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэл Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанд оролцож, хариуцлагын асуудал ярьжээ. Зарим эх сурвалжуудын мэдээллээр Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХ шийдвэр гаргажээ.

Харин дараагийн шат болох Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Ерөнхий эмч Д.Нямхүү болон Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга Л.Баясгалан нарт хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.