"ШИЛЭН ДАНС"-ны мөрөөр...
Үйл явдал
/
2021-01-21

Нийслэлийн түүхэнд хамгийн их төсөв захиран зарцуулсан гэх тодотголтой хотын удирдагч асан Э.Бат-Үүл “Шилэн дансны хууль”-ийг санаачилж, 2014 онд тухайн үед ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж УИХ-аас батлуулж “коок” үнэлгээ авсан гэдэг. Нийслэлийн цахим хуудсанд хуулийн дагуу төсвийн санхүүжилттэй холбоотой баримтууд нийтлэгдэж байсан учраас тэндээс иргэд бидний төлсөн татвар юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой байсан гэсэн үг. Гэтэл 2015 оны 9 сард хуулийн дагуу баримтуудаа нийтэлж байсан шилэн дансны цэс төд удалгүй өөрчлөгдөж, гоё гоё багана графиктай интерактив хуудас болж хувирсан. Мөнгө зарцуулаад өнгө будагтай өндөр хөгжүүлсэн хуудас болгосон нь сайн хэрэг боловч өмнөхтэй адил яг хэрэгтэй баримтууд харин олдохгүй болсон. Хууль гарснаас хойш хэрэгжилтэд хяналт тавих, хууль зөрчсөн тохиолдолд тооцох хариуцлагыг сулруулсан гэж үзэх хүмүүс ч олон бий. Хууль санаачлагчийн зүгээс ч хариуцлагыг чангатгасан байсан нь хэлэлцүүлгийн явцад унагасан гэж ч ярьдаг....

Шилэн дансны хуулийн эрхэм зорилго улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид “шилэн данс” гэх/-г бүрдүүлэхэд оршдог. Олон нийт хяналт тавих Шилэн дансны өнөөгийн зураглал үнэн бодитой байж чадаж байна уу?

Монгол улсад шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байдаг ч аудитын шалгалтад 6463-ыг нь хамруулжээ. Эдгээр байгууллагуудын шилэн дансны хуулийг хэн нэгэн улс төрийн ашиг, сонирхлоор дэлгэх бус иргэн хүн бүрт хяналт тавих, мэдээлэл авах, шилэн дансанд мэдээллээ байршуулаагүй бол нэхэж, хяналт тавих эрх нь нээлттэй байдаг. Гэхдээ сүүлийн үед Шилэн дансны хуультай холбоотойгоор төрийн байгууллагуудын худалдан авалт, төрийн өмчит компаниудын Шилэн дансны хөтлөлт олон нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл Үндэсний аудитын газраас Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэгчид хуулиа мөрдөж байгаа эсэх, зөрчилд хяналт, шалгалт хийснээ байнгын хороонд танилцуулсан ч "хангалтгүй" дүн танилцуулсан. Тухайлбал:  МАН-ын нэг гишүүн "ажилгүй" болоод Шилэн дансны хуулийг жирийн нэг иргэн "ухаж" хэвлэл мэдээллийн салбарынхан “мэдээлэлж” эрх баригчдыг багагүй сандаргасан. Одоо ч хэвээрэй...

Угтаа бол шилэн дансны хуулиар иргэд татвар төлөгчдийн мөнгөөр төрийн худалдан авалт, тендерт хяналт тавих эрхтэй болж, бүх мэдээллийг ил тод болгосон. Гэхдээ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хүн бараг л байхгүй. Иргэдийн хүсээд байгаа шиг төрийн өмчит компанийн захирал нь хэдэн саяар массажны сандал авсан эсэх, татвар төлөгчдийн мөнгөөр зориулалтын бус зүйлсүүд авч, ард иргэдийн албан татвараар үр ашиггүй зардал гаргаж, урсгал засвар, эд хогшил, амины орон сууц, автомашин, сургалтын төлбөр гэх мэт зүйлсийг худалдан авдаг. Гэтэл энэ бүгдийн ард хэн хохиров. Амиа зогоож байж олсон хэдэн төгрөгөө төрдөө найдаж “түмэн олон ядуурлаас аврагдсанаа” гэж найдсан жирийн нэгэн хөдөлмөрч ард иргэд хохирч, хүнсээ хэдэн төгрөгөөр ч авч иддэгээ мэддэггүй, хэдэн сая төгрөгийг улсын төсөв гэсэн нэрийдлээр ард иргэдийн халааснаас хумсалж амин хувиа хичээсэн өнөөх нөгөө офшорчид нь хожиж байгаа нь шилэн дансан дээр тодоос тод гэрчлэн харуулдаг. Тэгвэл үүнд хэнч хариуцлага тооцдоггүй.  Үндэсний аудитын газрын хийсэн шалгалтын дүнд, шилэн дансны хөтлөлт хангалтгүй, холбогдох байгууллагуудад нь шилэн дансаа хөтлөхийг үүрэг болгох, тэдэн байгууллага шилэн данс хөтөлсөн, хөтлөөгүй гэх дүгнэлтээс хэтэрдэггүй. Байнгын хороо нь ч дүгнэлтээ сонсоод л өнгөрөх нь хэвийн үзэгдэл болсон.

Тиймээс аудитын дүгнэлтийг харсан ч, улс төрийн зорилгоор Шилэн данс хөтлөгчдийн гаргаж байгаа зүйлсийг харвал, шилэн дансны хуулийн төслийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Үүнийг холбогдох хуульд ч өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхгүй бол нэг хэсэг нь шилэн данс хөтөлсөн болж, нөгөө хэсэг нь хяналтаа тавьсан болдог. Сүүлийн үед иргэд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлтэй танилцаж, мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох мэдээллийн зөрчлийг засуулахаар шаардлага гаргадаг байдал нь өссөн сайн мэдээ юм. Өөрөөр хэлбэл, иргэд нэг үеэ бодвол шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, шилэн дансаа хөтлөөгүй бол хөтлөхийг шаарддаг болсон гэсэн үг юм. Нөгөө талд иргэд маш сайн хяналт тавиад нэмэргүй, хуульд заасан хариуцлагыг сайжруулах, татвар төлөгчдийн мөнгөөр дурын дарга нь массажны сандал авахгүй байх, хүүхдийнхээ төлбөрийг төлдөггүй үйлдэл гаргахгүй байхад орших юм. Иргэдийн мэдэх ёстой ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ-ийг та мэдэх үү?

8 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ

 8.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ.

 8.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ.

 8.3.Төрийн аудитын байгууллага нь өөрийн санаачилгаар шилэн дансны мэдээлэлд аудит хийж болно.

 8.4.Байгууллага, албан тушаалтны ажлын тайланг дүгнэх, дээд шатны байгууллагаас хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгоно.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ХЯНАЛТ

 9.1.Энэ хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол энэ талаарх гомдол, мэдээллийг иргэн, хуулийн этгээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу төрийн аудитын байгууллагад гаргах бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж болно.

 9.2.Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ.

 9.3.Иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг, үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна.

.Хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 54.5 хувьтай хэрэгжүүлсэн, баг, хороо, иргэдийн нийтийн хурлаас хяналтыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод хяналтыг дутмаг учраас хяналт үр дүнгүй, хангалтгүй байна гэж Үндэсний аудитын газраас дүгнэжээ. Тухайлбал, 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутаг, төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдаагүй хуульд хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

Нөгөө талдаа иргэд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлтэй танилцаж, мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох мэдээллийн зөрчлийг засуулахаар шаардлага гаргадаг байдал өссөн юм.

2019 оны байдлаар улсын төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 91.5 хувьтай буюу өмнөх оноос 4.8 хувиар өссөн байна. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 87.9 хувьтай буюу өмнөх оноос 1.7 хувиар өссөн байна. Мөн хуульд хяналт тавих чиг үүрэг бүхий аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, баг хорооны ИНХ-аас хэрэгжүүлсэн байдал

Мөн хуульд хяналт тавих чиг үүрэг бүхий аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, баг хорооны ИНХ-аас хэрэгжүүлсэн байдал.

.

Шилэн дансны хууль хэрэгжүүлээгүй, зөрчил гаргасан байгууллагууд:

Улсын төвсийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжилт:

Нийслэлийн хөгжил, бүтээн байгууллалт та, бидний түрийвчнээс татсан мөнгөөр бүтдэг сайн санаарай..

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.172.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.