Сүхбаатар дүүрэгт нийслэлийн онцгой комиссын дэд дарга ажиллав
Үйл явдал
/
2021-01-22
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа О.Дашням, дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар нар ажиллалаа.
 
Энэ үеэр дүүргийн Онцгой комисс, Шуурхай штабын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө.
 
Энэ хугацаанд хэрэгжүүлсэн ажлаас онцолбол: Дүүргийн Онцгой комиссын хурлыг таван удаа зохион байгуулж, гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомж, шийдвэрийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжин ажиллаж байна.
 
Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдал, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэх, ариутгал халдваргүйтгэл зохион байгуулах, зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, гамшгаас хамгаалах албад болон хэлтэс, нэгжүүдийн үйл ажиллагааг хангах шатахуун, хоол хүнс, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлах зэрэг ажлын хүрээнд 25 захирамж, тушаалыг гарган, биелэлтийг хангуулан ажиллажээ.
 
Мөн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 6567 иргэнд 12 удаагийн хүргэлтээр хүнсний багцын тусламжийг үзүүлсэн байна.
 
 
 
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэн, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах ТУСГААРЛАХ ӨРӨӨ-г дүүргийн ЗДТГ-ын 1 давхрын Иргэний танхимд бэлтгэн, шаардлагатай эмнэлгийн яаралтай тусламжийн эм, тариа, эмнэлгийн багаж, хэрэгсэл авч, бэлэн байдлыг хангажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.32.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.