2020 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсоор огцорч байгаагаа ард түмэнд мэдэгдсэн. Монголчуудад дараагийн ерөнхий сайд хэн болох нь толгойн өвчин болж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өөрийн ажлыг үргэлжлүүлэх хүнээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг санал болгож байгаад УИХ-ын гишүүдийн дийлэнх нь санал нэг байгаагаа илэрхийлээд байгаа юм.
ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ?
Овог нэр: Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол:
1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сонгуульт ажил:
“JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
“Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
“Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагчБүтээл:
“Алсын хараа” ном 2005
“Азийн хүлэг улс” ном 2015 он
-
6 цаг 29 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин