Зөвшөөрөлгүй зорчигч, ачаа тээвэрлэн ирсэн иргэн, тээврийн хэрэгслийг албадан буцаахыг анхааруулж байна
Үйл явдал
/
2021-01-23
Короновируст халдвартай /КОВИД-19/ тэмцэх, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх зорилгоор ачаа тээвэрлэлтийн гэрээгүй аж ахуй нэгж, хувь хүнээр захидал, илгээмж, боодолтой ачаа, /карго/ -г тээвэрлүүлэхгүй байх талаар аймгийн Онцгой комиссын тогтоолын хэрэгжилтэд Цагдаагийн байгууллага, Aвто тээврийн төвөөс хяналт тавин ажиллаж байна.
 
Иргэн та албан ёсны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй “Монгол шуудан" ХК-иар үйлчлүүлнэ үү.
 
Эрүүл ахуйн халдвар, хамгааллын дэглэмийг зөрчин тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч, ачаа тээвэрлэн Дорнод аймагт ирсэн иргэн, тээврийн хэрэгслийг албадан буцаахыг иргэд та бүхэнд анхааруулж байна.
 
ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.56.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.