Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОГЦРУУЛАХЫН тулд У.Хүрэлсүх өөрөө "ТӨРИЙН НУУЦ ЗАДРУУЛНА" гэсэн үг...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-25

2021 оны 01 дүгээр сарын 21-нд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦРОВ. Хурандаа У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индрээс “Ерөнхийлөгч хууль зөрчсөн. Үүнийг олон удаа би хэлсэн. Цаашдаа энэ байдлыг таслан зогсоохын тулд асуудалд хандана. Ерөнхий сайд болохоох хамаагүй зүйл ярьж болдоггүй юм байна. Зарим зүйлийг залгиж ирсэн. Одоо сул гишүүн болчихсон учраас сайхан ярьна. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуулийн хүрээнд хандана” гэж мэдэгдэв.

Түүний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон Х.Нямбаатар нар ч мөн Ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудлыг хөндөхөө мэдэгдэв.

Ерөнхийлөгчийг огцруулах нь өөрөө хуультай. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хууль зөрчсөн үйлдлийг ил болгохын тулд эхлээд өөрөө хууль зөрчих нь Тухайлбал 5.1.1.“төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг задруулах нь. Засгийн газар улсын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулна гэж хуульд заажээ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦАД ХАМААРУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

13 дугаар зүйл. Төрийн нууцад хамааруулах мэдээлэл

13.1.Төрийн нууцад дараахь мэдээллийг хамааруулна:

13.1.1.төрийн бодлогын хүрээнд:

13.1.1.а.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, номлолын нууцалбал зохих хэсэг;

13.1.1.б.Улсын Их Хурлын чуулган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл;

13.1.1.в.аливаа улстай харилцах Монгол Улсын чиг бодлого, байр суурийг нарийвчлан илэрхийлсэн мэдээлэл, гадаад орнуудаас итгэмжлэгдсэн байдлаар авсан мэдээлэл;

Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн зэрэглэл, түүний шалгуур

16.1.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, байгууллага, иргэнд учруулах аюул, занал, хохирлын хэмжээнээс хамаарч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл дараахь зэрэглэлтэй байна:

16.1.1.онц чухал нууц;

16.1.2.маш нууц;

16.1.3.нууц.

16.2.Төрийн нууцад хамаарах мэдээлэл “онц чухал нууц”, “маш нууц”, албаны нууцад хамаарах мэдээлэл “нууц” зэрэглэлтэй байна.

Мэдээллийг нууцлах хугацаа

17.1.Энэ зүйлийн 17.4, 17.5-д зааснаас бусад төрийн болон албаны нууцыг дараахь хугацаагаар нууцална:

17.1.1.“онц чухал нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 30 жил;

17.1.2.“маш нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 20 жил;

17.1.3.“нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 10 жил.

17.2.Мэдээллийг нууцлах хугацаа нь түүнд нууцын зэрэглэлийн дардас, бусад тэмдэглэгээ тавьж бэхжүүлсэн өдрөөс эхлэн тооцогдоно.

17.3.Төрийн нууцын зэрэглэлийг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчилсөн зэрэглэлийн хугацаагаар тооцно.

16.3.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлд энэ хуульд зааснаас өөр нууцын зэрэглэл хэрэглэхийг хориглоно.

16.4.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул, занал учруулах, үндэсний ашиг сонирхолд онц хүнд үр дагавар бий болгох, хүний амь биед аюул учруулах мэдээллийг “онц чухал нууц” зэрэглэлд хамааруулна.

16.5.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд хүнд үр дагавар бий болгох, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах мэдээллийг “маш нууц” зэрэглэлд хамааруулна.

16.6.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах нөхцөл бий болгох мэдээллийг “нууц” зэрэглэлд хамааруулна.

16.7.Төрийн болон албаны нууцын зэрэглэлийг тогтоох журмыг Засгийн газар батална.

39.1.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, зөрчлийн болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ хэмээн “ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ” хуульд заажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.