Д.Тогтохсүрэн: Гурван гишүүний 33 тэрбумын асуудал бол СОНГУУЛИАС өмнөх БИЗНЕС юм билээ.
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-25

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням  нарын асуудал бол УИХ-ын гишүүн болохоос өмнөх асуудал тэр бол бизнесийн асуудал. Банкны тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн зарчмын санал гаргаж байна” гэлээ.

Харин шүүхийн тухай хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчлэлд нэлээд идэвхтэй оролцсон. Өөрөө хууль санаачилсан, буцаан татсан, дараа нь ажлын хэсэгт 13 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналаас 98 хувь нь Шүүхийн тухай хуульд орсон. Ийм байхад энэ хуулийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.