УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Харин шүүхийн тухай хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчлэлд нэлээд идэвхтэй оролцсон. Өөрөө хууль санаачилсан, буцаан татсан, дараа нь ажлын хэсэгт 13 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсний 98 хувь нь Шүүхийн тухай хуульд орсон. Ийм байхад энэ хуулийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна” гэлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын асуудал бол УИХ-ын гишүүн болохоос өмнөх асуудал тэр бол бизнесийн асуудал. Банкны тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн зарчмын санал гаргаж байна” гэлээ.
-
6 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин