СХД аж ахуй нэгжүүддээ хяналт шалгалт хийж зөвлөн туслаж ажиллаа
Үйл явдал
/
2021-01-25

Өнөөдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлсэн. Ингэснээр олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэх учир дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаа.

Тус ажлын хүрээнд хязгаарлалт тогтоогоогүй байгууллага аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаанд мөрдөх халдвар, хамгааллын нийтлэг заавар хэрхэн хангасан, халдваргүйтгэлийг яаж зохион байгуулж буй эсэх, QR систем ашиглалт, код уншуулалт, иргэдийн халуун үзэх, зай барих зааврыг мөрдөж байгаа эсэхэд “ХАМТДАА ДАВЪЯ” уриатай зөвлөн туслах гурван баг зөвлөгөөг өглөө.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.79.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.