Трампын ордны дээгүүр том бичигтэй онгоц нисжээ
Үйл явдал
/
2021-01-26

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшил Флоридагийн Палм Бич дэх Мар-А-Лаго амралтын газрын дээгүүр томоор бичсэн үгсийг ардаа чирсэн онгоц нисэж өнгөрчээ. Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаан ордноос явснаасаа хойш энд байрлаж байгаа юм.

Онгоцны тэнгэрт үзүүлсэн эхний бичигт “Трамп бол бүх цаг үеийн хамгийн муу ерөнхийлөгч” гэсэн үгсийг бичсэн байжээ.

Дараагийн хэсэгт “Өрөвдөлтэйгээр ялагдсан Трамп чи Москва руугаа буцаарай” гэж бичсэн байна.

Тухайн үед Мар-А-Лагод байсан өмгөөлөгч Даниэл Ухлфелдер онгоцны зургийг буулгасныг твиттер хуудсандаа нийтэлжээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.