Халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, сонор сэрэмжээ өндөржүүлье
Үйл явдал
/
2021-01-26
Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 142 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.


?Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 217 тохиолдол эдгэрч, гэрийн ажиглалтад 7, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 210 иргэн байна.
✅Аймгийн хэмжээнд шинжилгээ авах 7 баг ажиллаж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 117, PCR шинжилгээнд 129 иргэнийг хамрууллаа.
✅Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 129 хүний сорьц авч, өссөн дүнгээр 32509 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.
✅Аймгийн хэмжээнд ажиглалтын 2 байранд 14 иргэн хяналтад байна.
✅Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 97 тээврийн хэрэгслээр 242 иргэн, орох чиглэлд 78 тээврийн хэрэгсэлтэй 195 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.
✅“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 10 галт тэрэгний 507 вагоныг шалган нэвтрүүллээ.
✅Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийн гар утсанд зорчих хөдөлгөөнийг цахимаар хянах “Tracker”” системийг суулган хяналт тавин ажиллаж байна.
✅Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас ирсэн 144 өрхийн 296 иргэн гэрийн ажиглалтад байна.
✅Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын цэгүүдэд байршилд цагдаа, онцгой байдал, бусад салбарын нийт 158 албан хаагч, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
❓Нийслэл Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлууд ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч, хавьтал болсон хүмүүс олдохгүй, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарсаар байна. Эрсдэлтэй бүсээс орон нутагтаа ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмээ чанад баримтлан өөрийгөө болоод өрөөл бусдыг болзошгүй эрсдлээс хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.
❓Нийт иргэд онцын шаардлагагүй бол гадуур бага явж аль болох хөдөлгөөнд бага оролцоно уу.


АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.