АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Зон-Олны намын дарга, иргэн Э.Одбаяр "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль зөрчсөн" талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга төлбөртэй жагсаал зохион байгуулсан” нь үнэн. "Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч хүн ард түмнийг хагаралдуулж, үймээн самуунд уриалан дуудаж байгаа нь харамсалтай. Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд турхирч байгаа хүмүүсийн өдөөн хатгалгад орохгүй байхыг уриалж байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх хүмүүс болох Нүрзэд, АОХ-ны залуус, захиалгаар жагсдаг, Х.Баттулгын улстөрийн акциудад оролцдог хүмүүс олноороо байсан. Мөн оройн цагаар "Ордон руу дайръя, хаалгыг нь баръя, албан тушаалтнуудыг гаргаж ир" гэх мэт шаардлага тавьж байсан нь үүний жишээ юм. МУ-ын Ерөнхийлөгч ийм хууль бус зүйл зохион байгуулж болохгүй" гэв.
Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг С.Эрдэнийн тэмцэл хүчээ авч байгаа нь энэ бололтой.
-
4 цаг 56 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин