УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бид бас олон зүйлийг зохицуулж чадаагүй байсан
Үйл явдал
/
2021-01-26

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ж.Сүхбаатар гишүүн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн тухай мэдэгдэл хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьсан тухай ажлын хэсгийн ахлагчын хувьд бас бүлгийнхээ байр суурийг хэлье. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний тухай хуулийг та бүхэн мэдэж байгаа. 28 жилийн үндсэн хуулиар бий болсон зүйлийг үнэлж дүгнээд олон жил яригдсан асуудлуудыг тусгасан. Тэгэхээр үүн дээр ямар асуудал гарч байна гэхээр ер нь бол Монгол Улсын төрийн удирдлага, нутгийн удирдлагын тогтолцоонд Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдэл сул байна гэсэн дүгнэлт үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцэж байна. Бид шийдвэр гаргаад байдаг. Гэсэн хэдий ч үндэсний түвшинд болон орон нутгийн түвшинд энэ шийдвэр гүйцэтгэл сул байна. Яагаад вэ?. Яагаад гэвэл төв засгийн газрын чиг үүрэг, хариуцлага, томилгооны систем дээр асуудал байна. Бид бас олон зүйлийг зохицуулж чадаагүй байсан. Хэтэрхий ИТХ-ын мэдэлд томилгоог шилжүүлсэн байсан. Тэгсэн хэрнээ томилгооны эрх мэдэл хурал дээр төвлөрсөн мөртлөө, төсөв, санхүү, татвар  бусад эрх мэдэл нь төв Засгийн газартаа төвлөрсөн байсан. Тэгэхээр ийм асуудлууд байсан учраас бид төрөөс тавих хяналтыг тодорхой болгож өгсөн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригын эхэнд төрийн байгуулламжын хувьд нэгдмэл байна гэдэг зарчмыг нэгжийн хуулийн зорилго болгосон байна. Энэ буруу гэсэн. Нэгдмэр улсын нэг зарчим бол бид хуваагдашгүй. Төрийн байгууламжын хувьд хуваагдашгүй. Нэгжийн хувьд шат шатандаа иргэдээ удирдахын тулд хуваарилалт хийж байна. Энэ улс оронд яагаад нэгдмэл байдал, шудрага ёс бий болоод байгаа нь энэ нийгэм чинь задралд ороод байна. БУид иргэний нийгэмийг хөгжүүлэхийг эрмэлзэж буй хэдий ч төрийнхөө түвшинд юм тодорхой болгох зорилгоор энэ хуулийг хийсэн.

Энэ хоригийг бид ямар үндэслэлээр хүлээж авахгүй гэж шийдэж байгаа вэ гэхээр иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж яваа бидний энэ зорилгийг Ерөнхийлөгч эсрэг ийм тайлбартай яваад байгаад бид нар дэмжихгүй байна” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.71.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.