С.Батболдын хүүхдүүд түрээсийн байранд амьдардаг нотолгоо баримтаар гарч ирлээ
Үйл явдал
/
2021-01-27

Өөр хүний өмч болох үл хөдлөх хөрөнгийг С.Батболдынх гэх худал гүтгэлэг гарсан ч дээрхи мэдээллийг ор үндэслэлгүй гэдгийг  Нью-Йоркийн шүүх нотлох баримтад үндэслэж гаргасан. С.Батболдод огт хамааралгүй учраас дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг царцаахгүй гэсэн шийдвэрийг ч Нью-Йоркийн шүүхээс гаргажээ. Гэтэл худал мэдээлэл хөвөрсөөр сүүлдээ түүний хүүхдүүд рүү чиглэх болсон. Цахим ертөнцөд хэн нэгний байрны зургийг авч хэн нэгнийх болгох нь худал мэдээлэл тараагчдад хялбар байдаг бололтой.

Гэвч үнэн гэдэг бүхнээс хүчтэй байдгийг нотолж С.Батболдын хүүхдүүд өндөр өртөг бүхий хувийн орон сууцанд бус түрээсийн байранд байдаг гэдэг нь баримттайгаар нотлогдож байна.  Энэ мэт нэр төрд халдаж, харлуулах зорилго улс төрийн өрсөлдөөн гэдгийг тэр дундаа захилагч нь Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг нь тодорхой харагдаж байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.172.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.