УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс гишүүд үг хэлж асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Төмөр зам, Оюутолгой төслүүдийг үргэлжлүүлэх үү гэв.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замын төслийн ажлыг эрчимжүүлнэ. Нефтийн үйлдвэрийг дуусгана. Оюу-толгой төслийг үргэлжлүүлнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагана. Дубайн гэрээг цуцална гэдгээ илэрхийллээ.
Оюутолгой төсөлд өдөр шөнөгүй суух шаардлага үүснэ. Олон жил ярьж байгаа. Гэвч хэн нь ч энэ төслийг УНШААГҮЙ юм билээ...
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат "Дубайн гэрээг яах вэ. Оюутолгой" төсөл дээр яг ямар бодлого баримтлах юм бэ? гэв. Түүний хариуд "Та наад асуултаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээсээ асуу. Ардчилсан намынхан ингэж улстөрчихгүй шүү" гэв.
-
4 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин