Бүх хэлтсийн дарга нар нь Ланд 200 тай “ТАНСАГЛАЖ” байсан цаг ТҮҮХ болон үлдэв
Үйл явдал
/
2021-01-27
Аймгийн захиргаанд хэрэглэж байсан ЛАНД 200-г өвөлжилт хүндэрсэн сумдад шилжүүлэхээр болжээ
 
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын бүх хэлтсүүд албан ажлын хэрэгцээнд Ланд 200 маркийн автомашин хэрэглэж ирсэн байна. 

Эдгээр автомашинуудыг, өнөөгийн сумдын өвөлжилтийн байдал хүнд, малчид отор нүүдэл ихтэй байгаа зэрэг болон хөдөө орон нутгийн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг дэмжин аймгийн засаг дарга Р.Сэддорж Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумдын ЗДТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ жилийн хувьд аймаг орон нутгийн эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан аймгийн ЗДТГ-т шинээр автомашин худалдан авах боломжгүй бөгөөд цаашид хэлтсүүдийн албан хэрэгцээнд ийм үнэтэй автомашин хэрэглэх шаардлагагүй гэж үзжээ.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.