Л.Оюун-Эрдэнэ: Н.Багабандийг “ОЮУТОЛГОЙ”-ын ТУЗ-өөс ЧӨЛӨӨЛНӨ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-28

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр Оюу-толгойн асуудалд дараах байр суурийг илэрхийлсэн юм. “УИХ-н гишүүд Оюутолгойн асуудлаар байнга ярьдаг. Нэг нь ч тэр гэрээг бүрэн уншаагүй юм билээ. Дубайн гэрээг цуцална. Оюутолгойн 2009 оны гэрээг сайжруулах талаар Засгийн газар санаачилгатай ажиллана. Оюултолгой төслийн талаар та бүхэн санал бодлоо чөлөөтэй хэлж хамтран ажиллаарай. Нэг зүйлийг тодотгож хэлье. Оюутолгойн төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн сууж байгаа НЭГ ХҮНИЙГ ЧӨЛӨӨЛНӨ” гэлээ.

Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн нь Нацагийн Багабанди юм. Түүнийг чөлөөлөх асуудал 2020 оны 10 сард эрчимтэй яригдаж байсан боловч МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй тохиролцон Оюутолгойн ТУЗ-д үлдсэн байдаг. Тэгвэл Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг чөлөөлнө гэдгээ илэрхийллээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг нар Л.Оюун-Эрдэнийн санаа бодлыг илт дэмждэг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.