УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
Өчигдөр 12:30 цагт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Орлогогүй болсон айл өрхийн асуудал шинэ Ерөнхий сайдад хамгийн эхэнд тавигдана.
Шулуухан хэлэхэд, Цагаан сарын үеэр хүүхдийн мөнгөнөөс гадна айл өрхүүдэд мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ бол шинэ Ерөнхий сайдын эхний даалгавар.
Айл өрхөд хамгийн багадаа 300 мянган төгрөг өгөх шаардлага байна гэж үзэж байгаа. Энэ асуудлыг шинэ Засгийн газар анхаарч үзэх хэрэгтэй.
2, 3 дугаар сард орлогогүй болсон айл, ААН-үүдэд мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай байна.
-
4 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин