АН-ын залуучууд намаа шинэчилэхийн тулд “ХОРТ ХАВДАР ” болсон АХ НАРААСАА сална гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-28

АН-ын залуучууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Нүрзэд “Манай намын хуучин удирдлагуудтай МАН-ын удирдлагууд уулсан. Тэрчлэн төрийн албан хаагч нь С.Эрдэнэ даргатай уулзаж, тамга тэмдэгтэй холбоотой асуудлыг будилиантуулсан байна. Манай намаас юунд нь айгаад байгаа юм бэ... Шударгаар өрсөлдье. Ардчилсан намын дотоод үйл хэрэгт битгий оролц л доо. Байх ёстой улаан шугамаа давчихлаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэж үзэж байна. Биднийг дүрмийн алдаагаа засаад ир л гэсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр МАН-ынхан АН-ын дотоод үйл хэрэгт оролцож байгаад харамсаж байна” гэлээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир “АН-н ах нарын нуугдсан өс хонзон ил гарч байна. Гэтэл үүнийг эрх баригч нам зориудаар ашиглаж увайгүй үйлдэл хийж байна. Нэг өдрийн дотор АН-ын 21 аймгийн бүх салбарын тамга тэмдэг алга болохгүй. АН-ын асуудал тамга тэмдэгэнд бус гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшилд байдаг юм. Ц.Туваан, С.Эрдэнэ нар хоёулаа намын дарга биш. Яг хэн нь дарга юм бэ гэдгийг л тодруулаад ир гэсэн. Бид удаан тэвчлээ шүү” гэдгийг онцоллоо. АН-ын залуучууд бид ч гэсэн намдаа байгаа БУГШСАН, ХОРТ ХАВДАР БОЛСОН ах нараасаа салах цаг болсон. Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!! Та ч бас МАН дотор байгаа У.Хүрэлсүх, С.Батболд нарын зэрэг Монголын дайсан болсон хүмүүсээсээ салаачээ. Ингээд цэвэр өрсөлдье гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.253.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.