Б.Болд "Рио Тинто"-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдов

"Рио Тинто" групп өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-нд удирдлагын шинэ багаа танилцууллаа. Энэхүү өөрчлөлтөөр Б.Болдыг Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилжээ.
Тэрбээр анх 2013 онд "Рио Тинто" компанид ажиллаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд карьераа ахиулж буй Монголын мэргэжилтэн юм.
- 2013 оны 6 дугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр,
- 2014 оны 5 дугаар сард Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирлаар,
- 2015 оны 8 дугаар сард Төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар
- 2016 оноос "Рио Тинто"-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар ажилласан юм.
"Рио Тинто" компанийг ирэх жилүүдэд удирдах шинэ баг:
- Гүйцэтгэх захирал - Якоб Стаусхолм
- Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд
- Худалдааны захирал - Алф Барриос
- Санхүү эрхэлсэн захирлын үүрэг гүйцэтгэгч - Питер Каннингэм
- Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн группийн гүйцэтгэх захирал - Марк Дэвис
- Эрдсийн группийн гүйцэтгэх захирал - Синайд Кауфман
- Хууль эрх зүй, гадаад харилцаа хариуцсан захирал - Барбара Леви
- Хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал - Жеймс Мартин
- Австралийн гүйцэтгэх захирал - Келли Паркер
- Үйл ажиллагаа эрхэлсэн захирал - Арнауд суарат
- Стратеги, хөгжил хариуцсан захирал - Питер Тот
- Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал - Саймон Тротт
- Хөнгөн цагааны группийн гүйцэтгэх захирал - Иван Велла
нар тус тус ажиллахаар болсон байна.
Ийнхүү томилсон шинэ удирдлагууд "Рио Тинто"-ийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрийг боловсруулж, компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Австралид итгэх итгэлийг сэргээхэд илүү их анхаарал хандуулахыг зорьж байгааг мэдээлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
11 цаг 39 мин
-
Өчигдөр 14 цаг 25 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 14 цаг 25 мин