Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч бүхнийг ХАРЦААРАА, ААШААРАА удирдах гэж байна. Хоригийг ХЭРХЭВЧ ДЭМЖИЖ болохгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-28

-Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавьсантай холбогдуулан өөрийн зарчмын байр сууриа илэрхийлье. Эрх мэдлээ ашиглан нийтийн баялагийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны төлөөх тэмцлийг саармагжуулан, үгүйсгэж харлуулахын төлөө бүгдийг хийж эхэлсэн. Тэд өнөөдөр амь тавьж байна. Шударга ёсны төлөөх үнэнд гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш сайн ажилласан. Оффшор бүсэд нууцалсан асар их хөрөнгийг илрүүлж эхнээс нь Монгол Улсад оруулж ирэх нөхцлийг бүрдүүлээд байна. Тодорхой албан тушаалтнуудын 4 их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна. Энэ мэт хэргүүд илрээд эхэлмэгц хууль батлах замаар хууль хяналтын байгууллага шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ. АТГ болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам нь хяналтдаа авснаар цагаан цахтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж байна. Өрх бүрд нэг  сая төгрөг олгох тогтоолын төслийг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх ажиллагааг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Дээрх тогтоолын  төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж байгаад гайхаж байна. Үүнтэй холбогдуулан  зөвхөн энэ асуудлаар ээлжит бус чуулганыг хуралдуулах  болно. Мөн Оюутолгойн гэрээг тойрсон албан тушаал, авлигын  асуудлаар УИХ нэн даруй хаалттай хэлэлцэх  шаардлагатай байна.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар: 

-Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм. Хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарч байна. УИХ дээр томилгооны сонсгол хийх нь зөв. Ингэхэд  хэн нь хэн бэ гэдэг нь гарч ирнэ. Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй. Томилгоог нэг хүн биш 76 хүн ярилцаж байж шийдэх ёстой.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.172.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.