Н.Алтанхуяг: Би ОНЦ СУРЧ БАЙСАН шүү С.Бямбацогтоо. Битгий худлаа яриад бай
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-28

УИХ-аас баталсан Авлигын эсрэг тухай хуульд орсон хоёр өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авах эсэх асуудлаар УИХ-ын чуулган хуралдаж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг байнгын хороогоор шийдэхэд Б.Энхбаяр ахалж ажилласан. Үүнд ямар нэгэн Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Ж.Сүхбаатар гишүүн АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлт хийх зарчмын зөрүүтэй санал гаргаж, дэмжигдсэн. Ингэхдээ томилгооны сонсгол хийж шийддэг байхаар оруулсан. Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

С.Бямбацогт одоо муу сурдаг хүүхдэд юм тайлбарлаж байгаа юм шиг. Би онц сурдаг шүү. Чи битгий олон юм яриад бай. Битгий ингэж мушгиж гуйвуулаад бай. Би шударга бус юманд үнэхээрийн дургүй хүрдэг. Би өөртэй чинь хамтраад ажлаа хийгээд энэ байнгын хороонд явж байгаа. Чи яагаад ингэж худлаа хэлээд байгаа юм бэ.Дэд дарга нь нас барсан учраас дараагийн дэд даргыг томилно гэж л энэ хуулийг анх оруулж ирсэн. Өнөөдөр 250 сая орчим ам.долларын хэрэг олон улсад явж байна. Хонконгт хөрөнгө битүүмжилсэн, Лондонд хөрөнгө битүүмжилсэн, Нью-Йоркт хурал нь явж байхад Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой компанийн нөхдүүд нэхэмжлэлээ нэгдүгээр сарын 19-ний өдөр татаж авсан. Маргааш нь У.Хүрэлсүх огцорсон. Одоо боль та нар. Ер нь нууц юм байхгүй шүү. гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.