Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэдэд тавих хөршийн хяналтыг ойр орчных нь хүмүүс давхар гүйцэтгэж, хаа хаанаа хариуцлагатай байцгаая
Үйл явдал
/
2021-01-28
Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 217 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.
 
✅Аймгийн хэмжээнд шинжилгээ авах 12 баг ажиллаж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 145, PCR шинжилгээнд 206 иргэнийг хамрууллаа.
✅Аймгийн хэмжээнд ажиглалтын 1 байранд 6 иргэн хяналтад байна.
✅01 дүгээр сарын 26-ний өдөр Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 404 тээврийн хэрэгслээр 959 иргэн, орох чиглэлд 315 тээврийн хэрэгсэлтэй 689 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.
✅“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 14 галт тэрэгний 756 вагоныг шалган нэвтрүүллээ.
✅Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас ирсэн 329 өрхийн 833 иргэн гэрийн ажиглалтад байна.
✅Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/15 тоот захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд 17 сум, 6 тосгон, аж ахуй нэгж, байгууллагууд нийт 8052226,68М² талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
✅Аймгийн Онцгой комисс 01 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос нийт 498 иргэнийг татан авах ажлыг зохион байгууллаа.
✅УОК-ын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдийг татан авах ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.
❓Иргэддээ онцгойлон анхааруулахад Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд PCR шинжилгээгээ өгчихөөд хариу гарах хүртэл эрсдэлтэй газруудаар явах, үйлчлүүлэх зэрэг үйлдлүүд гаргаж байгаа нь өөрийгөө өндөр эрсдэлд оруулж байна.
❓PCR шинжилгээний хариу бол таныг тухайн цаг хугацаанд л эрүүл гэдгийг баталж байгаа болохоос түүнээс хойших үйлдэл нэг бүр иргэн хүнтэй холбоотой. Та өөрөө өөрийгөө хянаж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлан явах нь энэ цаг мөч дэх иргэн хүний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлан ойлгох хэрэгтэй.
❓Нийслэл хотоос ирсэн иргэд гэрийн дэглэм журмыг чанад мөрдөхийг онцгойлон анхааруулъя.
❓Эрсдэлтэй бүсээс ирсэн иргэдэд тавих хөршийн хяналтыг ойр орчных нь хүмүүс давхар гүйцэтгэж, хаа хаанаа хариуцлагатай байхыг анхааруулж байна.
 
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.