Гэрийн тусгаарлан ажиглалтад хяналт тавин ажиллаж байна
Үйл явдал
/
2021-01-29
Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат өнөөдөр /2021.01.28/ аймгийн Шуурхай штабын жижүүрээр ажиллаж байна.
 
Тэрээр Хэрлэн сумын 11 багийн гэрийн тусгаарлан, ажиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийн ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.
 
Дорнод аймагт 1196 иргэн гэрийн тусгаарлан, ажиглалтад байгаагаас 592 иргэн татан авалтаар ирсэн. Дээрх иргэдийг гэрээр тусгаарлан ажиглах хяналтыг Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны зааварчилгааны дагуу аймгийн Онцгой комиссын гишүүд, агентлагийн удирдлагууд, сум, багийн Засаг дарга, хэсгийн байцаагч, өрхийн эмч, багийн хэсгийн ахлагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байгаа юм.
 
Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат багийн ажлын хэсгүүдийг ажиллаж буй эрчээ сулруулахгүй, сайн хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.39.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.