Ерөнхийлөгчөөр “КРАНДУУЛСАН” Соёлын сайд Ч.Номин ГЭЖ ХЭН БЭ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-29

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсаннамсарайн Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “Шинэ Үеийн” гэх тодотголтой Засгийн газрын танхимын гишүүдийн нэрс тодорлоо.

Уг танхимд өмнөх Засгийн газрын найман сайд улирсан бол найм нь шинээр сонгогдож байна. Тоон дотор үсэг гэгчээр Соёлын сайдад хэний ч төсөөлөөгүй гэнэтийн хүн сонгогдох нь. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын охин “Монгол телевиз”-ийн захирал Номинг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа урьжээ. Ч.Номин нь ямар нэг улстөрийн намын харьяалалгүй, туршлагагүй нэгэн. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шахалтаар томилсон гэгдэх хардлага байна.

Монгол телевизийн захирал Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн. 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал,  2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн  Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна. 3 хүүгийн ээж болсон.

2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал- Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, 2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн- Космополитан сэтгүүл, 2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- "Hollywood Reporter", 2015 Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга зэрэг гавьяа шагнал хүртэж, ажил алба хашиж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.137.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.