Х.Болорчулуун: Ц.Нямдорж бол РИО-ТИНТО компанийн хүн. Монголын төрд БИТГИЙ ГАЙ бол
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-30

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтйа нэг багт ажиллах Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж сонгогдож байгаад маш их шүүмжлэлтэй хандлаа.  "Ц.Нямдорж сайд орж ирсэнд үнэхээр гайхаж байна. Би Их хуралд орохоосоо өмнө түүнийг маш шударга хүн гэж боддог байлаа. Гэтэл таньтай мөр зэрэгцэн ажиллахдаа үг үйлдэл бүр чинь зөрдөг гэдгийг ойлгосон. Монгол төрийн таньд төлөх төлөөс дуусаагүй юу. Би таньтай Оюу толгой, Дубайн асуудлаар дандаа санал зөрдөг байсан. Ялангуяа өнөөдөр бид Оюу толгойд яагаад өрөнд орж байна вэ. Та үүнийг улайран хамгаалж байсан хүний нэг. Хууль зүйн сайд биш Рио тинтогийн сайд шиг хамгаалж байсан. Ганц би биш нийгэм тэр чигээрээ гайхаж байна. Таньд захиж хэлэхэд Монгол төрийн ажилд багахан шиг гай болоорой. Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн эмзэг цэг ЗГХЭГ-ын дарга боллоо шүү. Таныг танхимдаа багтаасанд гайхаж байна" гэв. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.38.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.