Сайхан мэдээ: Б.Болдсайхан эмчийн хагалгаа амжилттай боллоо
Үйл явдал
/
2021-01-30
Тэрээр 1-р сарын 13-ны өдөр ходоодны хорт хавдар гэсэн онош тогтоогдож, БНСУ-ыг зориод байсан юм. Тэрээр тухайн үед 3 литр орчим цус алджээ. Ингээд БНСУ-д очиж, тусгаарлалтад байх хугацаанд ч цус тогтохгүй байсан учир ийнхүү яаралтайгаар мэс засалд оржээ. Мэс заслын үеэр түүний ходоодны 65%-ийг тайрчээ. Одоо үргэлжлүүлэн 6 сараас 2 жил эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Тэрээр эх орондоо хурдан эргэн ирж ажлаа үргэлжлүүлэхийг хүсч байна.
Б.Болдсайхан эмч нь "Зүрх мартахгүй" аяныг өрнүүлж, зүрхний төрөлхийн гажиг засах мэс заслыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийдэг юм. Улсын хэмжээнд 2000 орчим хүүхдэд энэ мэс заслыг хийх шаардлагатай байгааг судалгаагаар тогтоожээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.44.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.