Зөвхөн 12 сард гэхэд иргэдээс УОК-т 185 сая төгрөг хандивласан байна
Үйл явдал
/
2021-01-30

Өнгөрсөн жил дэлхий нийтээр “Коронавирус” цар тахалтай тэмцэн өнгөрүүлсэн хүндхэн жил байсан. Монгол улсын хувьд цар тахал дэгдэснээс хойш цаг алдалгүй хилээ хааж, дотооддоо хатуу хөл хорио тогтоосон. Үүний үр дүнд 10 сар дотооддоо алдалгүй хавар, зуныг үдсэн. Харин өвөл 11 сараас эхлэн дотооддоо алдсанаа зарлаж дахин хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн ААН үүд хаалгаа барьж өдөр тутмын орлогоороо амьдардаг хүмүүс өдөр аргацаан хоёр сарын хугацааг үдэж байна. Тэгвэл зөвхөн дотооддоо алдсан гэснээс хойш буву 12 сард элэг нэгт ӨМӨЗО-ны ахан дүүсээс нийт 92.069.000.00 төгрөгний хандив,  дотоодын иргэд болон элчин сайдын яамдуудаас нийт 93.383.000.00 хандив тус тус  өргөсөн байна. Энэ зөвхөн нэг сарын тоо баримт. Энэ мэтчилэн УОК-д иргэд ААН-үүд тогтмол хандив өргөсөөр байгаа. Гэтэл тэр мөнгө юунд, хэрхэн зарцуулагдаж байна вэ. Манайд ирсэн мэдээллийн дагуу халдвар гарсан голомтоос халдвартай эсэх нь тогтоогдоогүй иргэдийг хүчээр ХӨСҮТ-д тусгаарлаж эмчилгээ хийсэн нэрийдлээр эмчилгээний төлбөр улсаас авч байсан талаар бид мэдээллэсэн. Тэгвэл зөвхөн нэг сард 185452000 төгрөгний хандив цугларч байхад өнгөрсөн 10 сарын хугацаанд иргэд болон ААН, сайн үйлсын байгууллагаас ирсэн хандив, буцалтгүй тусламжын мөнгө хэдэн тэрбумаар яригдах бөгөөд юунд хэрхэн зарцуулагдсан талаар тодорхой мэдээ, тайлбар иргэдэд хэрэгтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.