Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар аа!!! АЛАЛЦАНА ШҮҮ. Монголчууд босно шүү...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-31

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Авлигатай тэмцэх тухай” хуульд өөрчлөлт оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "...Оюутолгойн асуудлаар АНУ-д гаргасан нэхэмжлэлийн дагуу 2021 оны 01 сарын 19-ний өдөр тус улсын шүүх авч хэлэлцэх гэж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 20-нд У.Хүрэлсүх Ерөнхий сайд огцорсон. Би одоо л юм ойлгож байна. Ингэх юм энэ Монгол Улс дампуурна шүү. Газрын баялаг нь гадгаш гарсан үйлдлийг таслан зогсоох гэтэл Засгийн газрар нь нэхэмжлэлээ татаад авчихлаа. Ингэж болохгүй. Ч.Хүрэлбаатар ярьж байна. Нэг ч төгрөг орж ирээгүй гэж байна. Орж ирээгүй байх л даа. Гэхдээ орж ирэх гэж байсан юмыг та нар зогсоочихсон. Чи зогсоосон. Чи энэ хэрэгтэй холбоотой. Нью-Иоркийн шүүх дээр зогссон хэрэгтэй энэ Ч.Хүрэлбаатар холбоотой. Дамаар холбогдоно. Тэр Солонгос чинь ял аваад явчихсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар энд байдаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийг дандаа доромжилдог. Хамсаатнаа өмгөөлдөг. Хэрэг хуучирдаггүй юм шүү. Эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ. Та нар 62-оороо түрий бариад, бяр чадлаа гайхуулах гэж байгаа бол Монголчууд босно шүү. Би хэлчихье. Одоо боль. Энэ хуулиа татаад авчих. С.Бямбацогтоо та манай байнгын хорооны дарга ш дээ... Би ойлголцоод та нарт юмаа ярьдаг шүү дээ. Улстөрийн өнцгөөр юм ярьдаггүй. Авлигатай тэмцэхийн даргыг нь өөрсдөө авчихаад яргалах гэж байгаа бол АЛАЛЦАНА шүү" гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.19.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.