МАН-ынхан Засгийн газар огцорч байхтай зэрэгцэн сөрөг хүчин болох АН дотор ч бас нэгнийгээ бас “хөөж туусан” үйлдэл болжээ. Тодруулбал АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан 2021 оны 01 сарын 29-ний өдөр тушаал гарган тус намын дарга асан С.Эрдэнийг НАЙМАН ЖИЛИЙН хугацаатай Ардчилсан намын гишүүнээс хасчээ.
С.Эрдэнэ нь 2020 оны намаа удирдан сонгуульд оролцсон ч үнэмлэхүй ялагдал хүлээсэн учир намын дүрмийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Туваанд намын тамгаа шилжүүлж, даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан юм.
Үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нь намын дүрмийн дагуу бол намынхаа их ээлжит их хурлыг зохион байгуулж, дараагийн даргад тамгаа шилжүүлэх ёстой байв. Гэвч Ц.Туваан АН-ын үйл ажиллагаанд мөрдөж буй дүрмийг илт зөрчин, өөрийн эрх хэмжээнд байхгүй шийдвэр гаргаж намын үндсэн дүрмийг өөрчилсөн. Үүнийг мэдсэн С.Эрдэнэ “АН-ын шинэ дарга томилогдтол Би жинхэнэ дарга хэвээрээ. Ц.Туваан бол даргын үүрэг гүйцэтгэгч. Тэр хүнд намын дүрмийг өөрчлөх эрх байхгүй” хэмээн заргалдсан юм. Нэгэн цагт АН-ыг мөр зэрэгцэн удирдаж явсан хоёр ингээд хоорондоо тамга тэмдэгний хэрүүл хийж байх зуур саяхан АН-ын бүх салбарын тамга тэмдэг нэг л өдөр бүгд үрэгдсэн байдаг.
Ингэснээр С.Эрдэнийг эрх баригч намын удирдлагуудтай үгсэн хуйвалдаж улмаар төрийн байгууллагын ажилд улстөрийн хандлагаар хандаж намын үйл хэрэгт оролцсон хэмээн үзсэн тул С.Эрдэнийг ийнхүү АН-ын гишүүнчлэлээс хасчээ.
-
4 цаг 47 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин