Л.Оюун-Эрдэнэ: ААН-ийн үйл ажиллагааг сэргээж ЭДИЙН ЗАСГАА дэмжих ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГ гарга
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-01

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан ОБЕГ-т ажиллаж байна. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг танилцууллаа.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахал нь цогц ганц асуудал юм.  Шийдэл нь цогц байх ёстой. Бид ажлын арга барил, хандлагадаа томоохон өөрчлөлт хийх ёстой. Өмнө нь явж ирсэн уламжлалт сэтгэлгээгээ өөрчлөөсэй гэж хүсэж байна. Цар тахалтай хүнд үед яаж аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг сэргээж, зогссон байгаа эдийн засгийн цусны эргэлтийг сэргээх тухай цогц төлөвлөгөөг танилцуулах хэрэгтэй. УОК, Засгийн газар дээр гаргасан шийдвэр дунд шатанд замхарч байна. Энэ нь юунаас үүдэж байгаад дүгнэлт хийх шаардлагатай. 

Цар тахлыг, эдийн засгийн асуудлыг хэрхэн богино хугацаанд даван туулахыг цогцоор нь харах хараарай. Олуулаа хуралдах биш цөөхүүлээ ярилцаж, шийдэл гаргадаг байх учиртай. Маш хурдтай, эргэх холбоотой, шинэ менежментээр, шинэ хандлагаар, ёс зүйтэй, хүнлэг ажиллах шаардлагатай" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.43.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.