Тусгай хэрэгцээт иргэдийн амьдрах орчин, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Үйл явдал
/
2021-02-10
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнгөрсөн оны 11 дүгээр сард тусгай хэрэгцээт иргэдийн амьдрах орчин, хүртээмжийн талаар  үзлэг, шалгалт хийжээ. Уг шалгалтын үр дүнг нийслэлийн ИТХ-ын ээлжит III  хуралдааны үеэр танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Уг үзлэг, шалгалтаар тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжийн байдал нийтийн тээврийн салбар, барилга байгууламж, зам тээврийн салбарт хангалтгүй байгааг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлж байна. Иймээс нийтийн тээврийн чиглэл бүрт тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой нэгээс доошгүй автобусыг бий болгох, нийтийн тээврийн парк шинэчлэл хийхдээ ажлын хэсэгт тэргэнцэртэй иргэдийн төлөөллийг оролцуулах, Засгийн газрын 2017 оны 197 дугаар журмын гуравдугаар хавсралтад өөрчлөлт оруулах, шинээр барилга байгууламж, явган хүний зам барихдаа налуу зам болон хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлэх стандартыг хатуу баримтлан ажиллахаар шийдвэрлэлээ.
 
Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “нийслэлийн ИТХ-ын дэргэд  байгаа ажлын  хороодын дарга нар болон ШӨХТГ-ын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулан тусгай хэрэгцээт иргэдийн амьдрах орчин, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, тогтоол  хэрэгжүүлэх талаар  нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Мөн  нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг гар бие оролцохыг уриалж байна” гэв.
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.