Оюутолгой компанийн ХОЁР АЖИЛТАН учир битүүлгээр НАС БАРЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-01

Оюутолгой компанийн ажилтан ажлын байрандаа учир битүүлгээр нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр жолооч 42 настай М нь өрөөндөө нас барсан байсныг хамт амьдардаг өөр нэг ажилтан олсон байна. Талийгаач өрөөндөө хоёулаа байрладаг бөгөөд хамт амьдардаг ажилтан нь 19-ний өдрийн 11.00 цагийн үед ажилдаа гарахад М нь унтаад үлдсэн, 21.00 цагийн үед ажлаа тараад, эргэн ирэхэд М нь өглөө үлдсэн байдлаараа байсан учир дуудахад аль хэдийн нас барж, бие нь хөрсөн байжээ. Ингээд 21.00 цагийн орчимд дуудлага өгсөн байна.

Талийгаач М нь Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч "Ханбогд Хурд" ХХК-д сүүлийн дөрвөн жилийн турш ажиллаж байгаа, гурван хүүхдийн аав ажээ. Тэгвэл тус уурхайд бас нэгэн харамсалтай осол гарч, бас нэг хүн НАС БАРЖЭЭ. Тодруулбал, 2021.01.31-ний өдөр 41 настай, Оюутолгойн ажилтан, эрэгтэй боомилсон байдалтай олджээ. Талийгаач 41 настай, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат аж. Тэрээр Оюутолгойн Ил уурхайд ажилладаг бөгөөд контейнерт дүүжлэгдсэн байдалтай байжээ. Түүнээс гэрээслэл олдсон бөгөөд “Энэ бол миний шийдвэр. Ар гэр, ах дүүсийг минь бүү буруутгаарай” гэсэн утга бүхий бичиг олджээ. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.