Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар нэмэгдэж 26 ХУВЬ боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-01

Иргэд албан журмаар болон сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тэгвэл таны төлсөн шимтгэл хэрхэн хуримтлагдаж, юунд зарцуулагддаг болон Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлт, 2019, 2020 оноос хэрэгжих зарим заалтын талаар таны мэдвэл зохих ойлголтуудыг эмхэтгэн хүргэж байна.

1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ТАВАН САНД ХУВААН ХУРИМТЛУУЛДАГ
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгож байна. Хуульд тусгаснаар НДШ 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх юм. Мөн ажил олгогчоос төлөх НДШ 1 хувиар нэмэгдлээ. Мөн өнөөдрөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас 1 хувиар нэмэгдүүлж 8 хувь болгож байна. Шимтгэлийн хувь 7 байсан бол 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан байна...  

"Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны 4-р сарын 14-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ба ингэхдээ ажил олгогч болон ажилтан тэтгэврийн даатгуулагчийн шимтгэл 7 хувь байсныг 9,5 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ хуулийн дагуу:

  • 2018 онд 1 пункт
  • 2019 онд 0.5 пункт
  • 2020 онд 1 пункт

Нийт 2.5 пунктээр нэмэгдүүлэхээр болсон. 2020 онд нэмэгдэх ёстой байсан шимтгэлийг УИХ-аар 2021 онд хойшлуулж баталсан ба үүний дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээ 2 пунктээр буюу ажилтан, ажил олгогчид тус бүр 1 пунктээр нэмэгдсэн. Үүнийг ХНХЯ, НДЕГ хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Монгол улсад 49 орчим мянган байгууллага нийгмийн даатгалын тайланг өгдөг. Цар тахлаас шалтгаалж орлого нь буураад байгаа байгууллагын эдийн засгийг дэмжих зорилгоор 2020 оны 10-12-р сард ниймгийн даатгалаас чөлөөлсөн. Үүнд 38,4 мянган ажил олгогчийн 410 мянган даатгуулагч, 161 мянган сайн дурын даатгуулагчийн 672 орчим тэрбум төгрөгийг чөлөөлсөн. 

Тус чөлөөлөлтөд хамрагдсан 38,4 мянган ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн даатгалыг нь ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 пунктээр, эрүүл мэндийн даатгалыг нь 2 пунктээр 2021 оны долоодугаар сарын 1-ны өдөр хүртэл төлүүлэхээр хуульчилсан. Тэгэхээр нийт 21 хувиар шимтгэл төлөхөөр 5-7 пунктээр хөнгөлөлтөд хамрагдана гэсэн үг.

Төрийн болон төрөөс санхүүждэг байгууллага, орон нутгийн өмчит байгууллага шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдахгүй. Харин төрийн байгууллагагуудаас зөвхөн төрийн өмчийн их дээд сургуулиуд хамрагдах бол бусад бүх хувийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шашны байгууллага, олон улсын байгууллага гэх мэт газрууд чөлөөлөлтөд хамрагдана" гэлээ.  

“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд ирэх сараас буюу 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5,0 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамргдаж байсан бүх аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3,5 хувиар хөнгөлөгдөж байгаа юм.

Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2,0 хувиар үргэлжлүүлэн төлөхөөр хуулийн зохицуулалт хийгдсэн.

Сайн дурын даатгуулагч мөн адил 5 хувиар тооцон шимтгэлээ төлнө. Жишээлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,0 мян.төг)-нээс шимтгэл төлдөг даатгуулагч 35,7 мянган төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж, 21,0 мянган төгрөгийг өөрөө хариуцан төлөх юм.

Коронавирус /COVID-19/-ийн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэн даатгуулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ ийнхүү үргэлжилж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.