Коронавирус илэрсэн жижүүрийг 00-гүй өрөөнд тусгаарласныг УОК МЭДЭХ ҮҮ...
Үйл явдал
/
2021-02-02
Баянзүрх дүүргийн 3-р хороо 5-р байрны 1-р орцны жижүүрээс өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ны өдөр КОВИД-19 сэжигтэй тохиолдол илэрсэн.

Энэ сэжигтэй тохиолдлыг УОК, ЭМЯ нуун дарагдуулж, иргэдэд мэдээлээгүй байна. Мөн түүнчлэн тус сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаагүй бөгөөд халдвар илрээгүй хажуу 53-р байрны жижүүрийн өрөөнд тусгаарласан аж. Тус 53-р байранд сэжигтэй иргэний нөхөр мөн жижүүрийн ажил хийдэг бөгөөд хамт тусгаарлагджээ.

Тусгаарлагдсан жижүүрийн өрөө 00 байхгүй, халуун хүйтэн усгүй, агааржуулалтгүй ийм өрөө аж

Коронавирусын сэжигтэй иргэнийг халдвар хамгааллын дэглэм зөрчин, ХӨСҮТ-д биш энгийн хүн амьдрах ч боломжгүй ийм өрөөнд тусгаарлаж байгаа тухайгаа ЭМЯ, УОК хэрхэн тайлбарлах вэ. Иргэд, оршин суугчдаас халдвар илэрсэнийг яагаад нууцалсан бэ. Энэ хугацаанд өдөр болгон ЭМЯ-ны мэдээ тогтсон цагтаа явж байхад үүний талаар яагаад дурьдсангүй вэ. Ариун цэврийн өрөөгүй жижиг умгар өрөөнд хүн хэд хонож чадах вэ? Амьдралын харилцаанд орохын тулд өрөөнөөсөө гарч бие засах, ундны ус авах зэргээр оршин суугчидтай шууд хавьталд орж байна. Гэтэл оршин суугчдад сэжигтэй иргэн тусгаарлагдаж байна гэж мэдээлээгүй бөгөөд иргэдээс нуусан байна. Энэ талаар УОК-т мэдээлсэн хэдий ч үл тоосон байна. Яагаад сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д биш жижүүрийн өрөөнд тусгаарласан бэ гэдэг асуулт урган гарч байна. Үүнд чухам хэн хариулт өгөх ёстойг Эрүүл мэндийн яамныхан, Улсын онцгой комисс хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.  

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.93.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.