Ү.Оюунзул: IDEA хамгийн чухал
Г.Золбаяр
Үйл явдал
/
2021-02-02
Миний бодлоор “чадварлаг ажилтан”-г тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийн магнайд нь “шинийг санаачлагч байх” гэдэг үзүүлэлт орно.
 
Ковид 19 цар тахалтай холбоотойгоор манай ажилтнууд 3 ээлжээр ажиллаж, 70 гаруй хувь нь цахимаар гэрээсээ ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө.
Бэрхшээл бүрийн цаана боломж бас байдаг учраас ажилтнуудынхаа дунд эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ санааны бүтээлийн уралдааныг зарлав. Давхардсан тоогоор нийт ажилтнуудын маань тал нь санаачилга гарган оюун бодол, мэдлэг чадвар, туршлагаа уралдуулан бүтээлүүдээ ирүүлсэнтэй нэг бүрчлэн танилцаж байна.
 
10 гаран жил наранд халж, хүйтэнд хөрж, салхинд сайртан байж шороо бужигнасан талыг өдий хэмжээний ногоон байгууламж, бүтээн байгуулалт бүхий болгосон хайртай ажилтнуудын маань эдгээр бүтээлүүдээс ирэх он жилүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д хийж хэрэгжүүлж болох хамгийн үр өгөөжтэй санал, санаачилгууд гарна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.