Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна
Үйл явдал
/
2021-02-03
“Ковид-19” цар тахлын үед төрөөс тог цахилгаан, дулаан, усны төлбөрийг хөнгөлсөн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх бодитой шалтгаан бий болоогүй байхад манай аймагт үнийн өсөлт өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. Тиймээс аймгийн #Засаг дарга зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд #зөвлөмж хүргүүлж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, дам худалдаа наймааг хянах, зохиомол хомсдол үүсгэхгүй байх ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ахлуулан байгуулсан. Хууль журмын дагуу арга хэмжээг хэрэгжүүлж байна.
 
✅Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн байлгаж, үнийн түвшинг тогтвортой байлгах
✅Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх
✅Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх!!!
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.