27 хүний шинжилгээ батлагдаж нийтдээ 1859 боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-03

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ХӨСҮТ: Нийт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 1024 хүн халдвар авсан бол дотоодод тархсан кластераас 1350 тохиолдол илэрлээ.

21 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн 1392 боллоо. Одоогоор нийт халдвартай батлагдсан 1859 тохиолдол болоод байна. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, ХСҮТ-д 454 эмчлүүлж байгаагаас нэг хүний бие маш хүнд байна. GB Tower-ын голомт үргэлжилж нийт 25 хүнээс халдвар илэрсэн. Мөн Сүхбаатар дүүрэг дэх гутлын цехээс 22, Сонгино хайрхан дүүргийн супермаркетаас 9 тохиолдол бүртгэгдсэн. Сүхбаатар дүүргийн 15, 16 дүүргийн Бэлхийн гудамжуудаас халдвар илэрч байна.

13-р хорооллын Оюутны байрны дэргэд байдаг Нүүдэлчин цайны газраас халдвар илэрсэн. Энэ хоолны газраас сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай.  Голомтын үргэлжлэх хугацаа дуусаагүй 20 гаруй голомт байна.  Вакцин хийсэн зарим орнуудад вакцины үр дүн гарч эхэлжээ. Одоогоор 64 орон 104 сая хүнийг вакцинжуулаад байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.