Улаанбаатарт 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна
Үйл явдал
/
2021-02-03
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Засгийн газрын гишүүд цар тахлын тархалтын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцсан байна.

Тухайлбал, улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 27 байранд 1,715 хүн байна. Үүний 1,329 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол 386 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.