Х.Нямбаатар сайдын "ЦАХИМ ГАВ" хэрэгжиж эхэллээ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-03

Хөнгөн, болгоомжгүй, анх удаа, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал хорих биш цахим бугуйвч зүүж зорчих эрхийг нь хязгаарлах замаар гэр бүлийнхэнтэйгээ байж, сурч хөдөлмөрлөх боломжтой байдлаар тодорхой хуулийн хязгаарлалтад орж ял эдлэх хууль хэрэгжиж эхэлсэн.

Энэ асуудлаар Засгийн газрын өнөөдрийн /2020.09.16/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталж байсан ЦАХИМ ГАВ өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. 

Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж тооцоолж байгаа аж. Үүнтэй холбогдуулан яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэлдээ "2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт хоёр удаа хойшилж байсан. Тэр хуулийг 2021 оноос хэрэгжүүлнэ. Тиймээс тооцоо, судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Энэхүү ял хэрэгжснээр хүн ажил эрхэлж, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэж байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг онооно. Хүн амь, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оноохгүй. Гагцхүү зам тээврийн осол, болгоомжгүй хүний биед халдсан зэрэг хүнд онооно. Улаанбаатар хотод мэдээллийн ганцхан төв ажиллана. Ойролцоогоор жилд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноодог судалгаан дээр үндэслэсэн. Жишээ нь, оюутан хүн хөнгөн ял авлаа гэхэд энэ ялыг оноох юм. Өөрөөр хэлбэл, гэр сургуулийнх нь хооронд явах замыг нь татна. Хэрэв зааж өгсөн чиглэлээс гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Цахим гавыг хөл, гарт нь зүүнэ. Шүүх, шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, ялыг сонгох байдлаар хуульчилж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэж байна" гэж байсан юм. Тэгвэл уг хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.