Л.Энх-Амгалан: Багш нар нийлж ШАВЬ нараа ХҮЧИРХИЙЛСЭН байж болзошгүй хэргийг шалгаж байгаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-03

Нэгдүгээр сарын 25-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлэн архидан согтуурч, улмаар 12-р ангийн хоёр сурагчид хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр "Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан багш нарын хэргийн мэдээллийг дөнгөж сая авсан. Одоо цагдаагийн байгууллага дээр шалгалтын ажиллагаа явуулж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас нэмэлт мэдээлэл өгөх байх. Ер нь бол өмнөх Засгийн газар шинэ жишиг тогтоож огцорсон. Энэ тогтолцоо бүх төрийн албан хаагчдад хамаатай. Тиймээс алдаа гаргасан хүн хариуцлага хүлээнэ"гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.