Л.Наранбаатар: С.Ганбаатар гишүүн МЭТГЭЛЦЭЭНД яллаа... Ч.Отгочулуу бялба нүдүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-02-04
УИХ-ын гишүүн С.Ганбаатар эдийн засагч Ч.Отгочулуу нар МҮОНРТ-ээр "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ", "Дубайн гэрээг цуцлах нь зөв үү" гэсэн "De Facto" мэтгэлцээнд орсон юм. Үүнийг хөндлөнгөөс үзсэн эдийн засагч Л.Наранбаатар дараах дүгнэлтийг гаргасан байна. Тэрбээр "Маш товчхондоо С.Ганбаатар маш гаргалгаатай, баримттай сайн ярилаа. Эдийн засагч Ч.Отгочулууг баримттай няцаалт хийнэ гэж харж байсан ч тийм зүйл байсангүй" гэлээ.  
 
С.Ганбаатар гишүүн Ч.Отгочулуу эдийн засагчийг 5:0-длоо. Гишүүний хувиар ОТ-ээс санхүүгийн тайланг нь авч асар их алдагдалтайг баримтаар гаргалаа. Зэсийн үнэ өндөр, ашигтай ажиллаж байгаа гэж миний бие бодож байв. Мөн Дубайн гэх далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөний зүйл заалт бүрийг нь гаргаж алдааг нь тайлбарлаж өгөв. Ч.Отгочулуу Оюу-Толгойн ТУЗ-д Монголын засгийн газрыг төлөөлж байсан хүний хувьд илүү мэдээлэлтэй, С.Ганбаатар гишүүний тайлбарыг факт, баримт, аргументүүдээр няцааж чадах байх гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь бялба нүдүүлээд гарлаа.
 
Мэтгэлцээний дүгнэлт:
Тиймээ, ОТ төсөл бол том. Монголын макро эдийн засаг, нийгмийн амьдралд том нөлөө үзүүлэх төсөл. Рио нь ч байна уу Трио нь ч байна уу хэн ч байсан ажлын байр, ханган нийлүүлэлт, татвараар нөлөөгөө үзүүлнэ. Үүнтэй хүн бүр санаа нийлэх байх.
 
Өнөөдрийн гол проблем бол Монгол улс 34%_эзэмшигчийн хувиар ашиг хүртэхгүй, алдагдалд орж, улмаар хүүгээс хүү тооцох өрийн гинжинээс салах арга замыг л хайгаад байна. ОТ ХОГ гэрээнд энэ хүүгээс хүү тооцох тухай ер байдаггүй. Хэн ийм балай юм хийв? Эрдэнэс Оюу Толгойн захирлууд уу? Хэн хийв? Үүний цаана асар том авилга байхыг үгүйсгэхгүй!!! Эзэн нь олдох биз. Хариуцлага тооцох хэрэгтэй.
 
Ч.Отгочулууд шийдэл байсангүй. Харин С.Ганбаатар гишүүнд шийдэл байна. “34%_ийг 10-15% Роялтигаар сольж борлуулалтын орлогоос шууд авъя” гэдэг нь гарц юм. Гэхдээ 10 байх уу? 15 байх уу? Хэд байх вэ гэдгийг талуудын яриа хэлцэл, харилцан нүүдэл л шийднэ. Мэдээж Рио энэ нөхцлөөс бултана, булгина, мушгина. Би өмнө нь С.Ганбаатар гишүүнтэй санал нийлнэ гэж ёстой бодож явсангүй. Хайгаад олддоггүй, хаанаас ч харж чаддаггүй Оюу Толгойн санхүүгийн тайлан балансыг нь 2019 оны байдлаар ч болов С.Ганбаатар гишүүний ачаар зурагтнаас олж харлаа, гол зурчихлаа...Одоо мэдээлэлтэй боллоо, судалгаа дүгнэлтээ ОТ дээр удахгүй гаргана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.